Би уг нь урлагийн хүн биш гэхдээ хөгжмийн урлагийн талаархи өөрийн ажигласан зүйлсээ болхидуухан холбох гэж оролдлоо.
Би хувьдаа өөрийн бичиж байгаа зүйлсээ нийтлэл гэж хэлэхээс ичээд байдаг учир сараачилт гэж нэрлэдэг юм. Ер нь юу байх нь хамаагүй бичнэ.
2014-10-29
2014-09-25
Алгасаж аваад барсангүй, Ухарж аваад дайрнаа!!!
Дээхэн үед томчууд ярихдаа монголчууд бид боолын нийгмийг алгасаад феодолын нийгэмд орсон дараа нь капитализмийг алгасаад социализмд ороод комунизмийг байгуулах гэж байгаад буцаж ухараад капитализмруу орсон гээд л баахан "изм" яридаг байсан.
2014-03-17
АЙДАС-1
Монголчууд сүүлийн үед айдсын
далайд живж байх шиг байна. Хятадад уусах, Солонгос соёлын довтолгоо, Барууны
неоколончилол гэх мэт. Миний ажиглалтаар энэ гурван айдас манай үндэстний
хамгийн том асуудал гэж бодож байгаа юм. Тэгэхээр энэ удаа хятадад уусах айдсын
цаад учир шалтгаан мөн боломжит нөхцөлүүдийг өөрийн хэмжээнд гаргаж тавихаар
шийдлээ.
2014-03-06
ШАЛТГААН БАС БАЙНА
Монголд сүүлийн үед
тархаад байгаа тэнгэризм гэх үзэл яг хэдий
үеээс ингэж тарахаж эхэлсэнийг сайн хэлж мэдэхгүй. Буддын
шашин монголд хүчтэй нэвтэрсэнээр бөө
мөргөлийг устгах маш эрчимтэй олон ажилгаануудыг явуулсанаар XX зууныг монголчууд бөө мөргөлийг бараг устгасан байдлаар
угтаж байсан.
2014-02-18
ЯМАР ЗАМААР ЯВАХ ВЭ?
Бид өнөөдөр эдийн засгаа хөгжүүлэхэд аж үйлдвэр чухал гэдгийг мэдэж байгаа
боловч хаанаас эхлэх нь зөв гэдэг дээр төөрөлдөөд байгаа бололтой. XVIII-XIX зууны
үеийн аж үйлдвэрийн хөгжилийн процессийг өнөөдөр бидний нэг нүдээрээ үздэггүй
Карл Маркс сайхан хэлсэн байдаг юм. Түүнээс ишлэвэл “Аж
үйлдвэрийн хуучин байсан феодалын буюу цехийн зохион байгуулалт шинэ зах
зээлийн хамтаар нэг адил нэмэгдсэн хэрэгцээг цаашдаа хангаж чадахгүй болж,
түүний орыг мануфактур эзлэв. Цехийн мастерууд аж үйлдвэрийн дунд язгуурынханд
түрэгдэж, элдэв корпорац нэгдлийн хоорондох хөдөлмөрийн хуваарь арилж, дархны
газар тус тусын доторхи хөдөлмөрийн хуваарьт байраа тавьж
өгчээ. Гэтэл
зах зээл нэмэгдэн өргөжиж, хэрэгцээ нэмэгдсээр л байв. Уг хэрэгцээг мануфактур
ч хангаж хүчин хүрэхгүй болов. Тэгэхэд уур, машин хоёр аж үйлдвэрт хувьсгал
хийжээ.” Энэ хэдэн мөрнөөс харвал аж үйлдвэрийн хөгжил нь
цех, мануфактур, аж үйлдвэр гэсэн дараалалаар хөгжисөн гэдгийг төвөггүй ажиглаж
болно.
2014-01-25
МОНГОЛ ПОРТУУН
Fortune буюу портуун
гэдэг
үгийг монгол хэлэнд буулгавал гэнэтийн аз гэсэн утгыг
илэрхийлдэг. Гэвч портуун хочит нэгэн улс төрч төрийн ордонд гал тахисанаас
хойш энэ үг мухар сүсэг гэсэн утгаар нэмж баяжих шиг боллоо. Энэ удаа мухар
сүсэг болон шашины талаар жоохон сараачихаар шиидлээ.
2014-01-09
ҮНЭТ ЗҮЙЛ
Сүүлийн үед монголын нийгэмд 2 үзэл бодол ихээхэн
сөргөлдөн зогсож байгаа бөгөөд нэг талд үндэсний үзэл нөгөө талд интернационал
буюу глобал үзэлийн зөрчил илт ажиглагдаж байна. Үндэсний үзэлийн хамгийн
энгийн илрэлүүд бол бөгсөн дээрээ хөх тамгатай, би болон бусад гэх мэт. Уг үзэлийг нэг шат
ахиулбал монгол болон бусад орон гэх үзэл ихээхэн дэлгэрч байна. Харин нөгөө
талд нь глобал үзэлтэнүүд монголчууд хэнээс ч илүү бас хэнээс `ч дутуу биш үндэстэн бүх ард
түмэнтэй нэгэн адил харьцах ёстой гэсэн үзэлтнүүд байна. Ямартай ч энэ удаа
үндэсний үзэлтнүүдийхээ талд орж нэг юм чадан ядан сараачих гэж оролдолоо. Ингэлээ
гээд ямар нэгэн байдалаар хөх ногоон тамга гэх мэт мухар сүсэгээр баяжсан гүн
ухаанчлал ярих гэсэнгүй харин арай ул суурьтай гаргалгаа гаргаж ирэх гэсэн
санаа юм.
2014-01-02
ТУСГААР ТОГТНОЛ
ҮНДЭСНИЙ ХУВЬСГАЛЫН 102 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ
Удахгүй монголчуудын
хувьд цар хүрээгээр биш ч нэр хүндээр хамгийн том баяр тусгаар тогтнолын өдөр
болох гэж байна. Чин гүрний 220 гаруй жилийн дарлалыг 1911 оны 12 дугаар сарын
29-ний өдөр VIII
Богд Жавзандамба хутагтаар удирдуулан унагасан юм. Энэ тухай бүгд мэдэх авч
үүнээс өмнө ямар үйл явц өрнөснөөс дорнын хүчирхэг гүрэн Монгол Манжын эрхшээлд
орсон талаархи мэдээлэл, баримт сэлт хомс бөгөөд ямартай ч улс төрийн түүхээр
бол Юан гүрэн задран унаснаар монголд феодлын задрал эхлэсэн мөн Бурханы шашин
нэвтэрсэнээс болсон гэх мэт үйл явдалын талаар цухас дурдах бөгөөд тухайн үеийн түүхийг ихээхэн гутамшигт үйлдэл
мэтээр бараг сөхөж ярьдаггүй.
Subscribe to:
Comments (Atom)