2014-03-06

ШАЛТГААН БАС БАЙНА


Монголд сүүлийн үед тархаад байгаа тэнгэризм гэх үзэл яг хэдий үеээс ингэж тарахаж эхэлсэнийг сайн хэлж мэдэхгүй. Буддын шашин  монголд хүчтэй нэвтэрсэнээр бөө мөргөлийг устгах маш эрчимтэй олон ажилгаануудыг явуулсанаар XX зууныг монголчууд бөө мөргөлийг бараг устгасан байдлаар угтаж байсан.

Харин өнөөдөр монголд хэт олон шашины урсгалууд тэр тусмаа бөө мөргөл гэх эртний мухар сүсэг газар аваад байгаа нь ямар нэгэн байдлаар бид хүчирхэг болох гээд байгаа хэрэг биш харин соёл, боловсролын түвшин доошлоод байгаа хэрэг. Харин яагаад соёл боловсролын түвшин ингэж унаад байгаа талаар бодоод үзвэл...
Монголчууд нийтээрээ бичиг үсэг тайлагдсан нэг хүнд ноогдох дээд сургуулийнхаа тоогоор дэлхийд тасархай тэргүүлдэг орон. Гэвч их, бага сургуулийн багш нар нь өөрсдөө бөө, удган болчихоор шинжлэх ухаан ярих уу, мухар сүсэг ярих уу гэдэг том асуудал. Ингээд зогсохгүй шинжлэх ухааны өлгий нутагт боловсрол эзэмшиж ирээд өөрийгөө эдийн засаг ч гэж нэрлэн өдгөө депутат болсон нөхөр хүртэл цагтаа балар эртний хятад мухар сүсгээр бизнес хийгээд явж байсан гэж бодохоор их сонин санагдаад байгаа юм.
Тэгвэл бид яагаад соёл боловсролын түвшин ингэж уналтанд ороод байгааг өөр өнцөгөөс хараад үзвэл монголын нийгэм тэр чигээрээ өлсөглөнд(шууд утгаар) нэрвэгдсэн учраас ийм байдал болоод байна гэсэн дүгнэлтэд хүрж болно. Амьдрахын тулд түрийвчээ даллахаас өөрөөр олигтой хийх зүйлгүй хэсэг нөхдийн амьдралаа аятайхан болгох хүсэл нэг луйварчин авгайн мөнгө олох хүсэл 2 нэг цэг дэг дээр огтолж байгаа учраас нэг нь луйвардаад  нөгөөх нь луйвардуулаад байгаа хэрэг. Гэхдээ дээрхи луйвардуулаад байгаа хүмүүсийг хийх ажилгүй хүмүүс гэж хэлэх нь хэт хатуудах байх. Хүн ер нь ямар нэг зовлон шаналалынхаа шалтгааныг олж чадахгүй мөн шийдэж чадахаа болих үед л зовлонгийнхоо шалтгаанаа ямар нэгэн далдын хүчрүү чихдэг. Өөрөөр хэлбэл амьдралын анхдагч хэрэгцээ болох хоол, байр, хувцас гэх мэт зүйлсээр хангалуун байсан цагт дараагийн хэрэгцээ болох оюуны талын хэрэгцээнүүдээ хангаж эхэлдэг. Харин өнөөдөр монголд энэ хэрэгцээгээ хангах бололцоо ховордохын хэрээр эдгээр зүйлсээ далдын хүчнээс гуйх үзэгдэл ихсээд байгаа юм.
Жишээ нь бид өөрийн бичиг үсгээ улсаа төвхөнүүлэхийн даваанд бий болгож байсан бол Чингис хаан өөрийн өст дайснуудаа дарж дуусган, Их монгол улс  хүчирхэгжисэний дараа Бумбын сургаальд ихээхэн автсан байдаг.
Харин өөрсдийгөө бөө гэх хүмүүс монголчуудын XIII зууны хүчирхэгжилтийн шалтгааныг бөө мөргөлтэй холбон ярьж “Монголчууд бөө мөргөлтэй байхдаа дэлхийн талыг эзэлж, буддын шашин орж ирсэнээр дайчин монголчууд бөөсөө ч алах чадваргүй болтолоо номхон болсон” гэх яриа газар авсаар. Тэгвэл үнэхээр тийм байсан уу?
Ямар нэгэн улс үндэстний хөгжин дэвших уруудан доройтох нь нэг хүчин зүйлээс бус олон хүчин зүйлс давхардах үед болдог үзэгдэл. Улс үндэстний мандан бадрах, уруудан доройтох нь тухайн нэг шүтлэгээс болно гэдэг том төөрөгдөл. Тэгээд ч тал нутагт дан ганц бөө мөргөл биш шашиний олон урсгалууд их эрт үеээс нэвтэрж эхэлсэн  жишээ нь христосын үнэн алдартны урсгалаас салбарлан гарсан несторианы урсгал манай эриний VII зуунаас тал нутгийн түрэг болон монгол хэлт нүүдэлчидэд нэвтэрсэн байдаг.
Харин найман зуун жилийн өмнөх монголчуудын хүчирхэгжих нэг том хүчин зүйл нь евразийн дөрвөн зуу орчим жилд нэг удаа болдог хуурайшилтын үе дууссанаар тал нутагт  чийгшилтийн үе эхлэж мал аж ахуйд ихээхэн таатай уур амьсгалтай болсон. Уг шалтгаанаас болж тал нутгийн хүн ам тухайн үед эрс өсөж, эдийн засгийн чадвар үлэмж нэмэгдсэн байдаг. Амьдралын таатай энэ нөхцөл XVI зуун хүртэл үргэлжилсээр XVI зуунаас эхлэн тал нутагт эргэн хуурайшилтын үе  ирсэнээр нүүдэлчидийн эдийн засгийн чадвахи буурч хүн амын тоо эрс багссан байдаг. Өөрөөр хэлбэл тал нутгийн нүүдэлчид үржил шимтэй газар хайхын тулд тал нутгаас гарч нүүдлэх явц ихэссэн гэсэн үг. Гэхдээ тухайн үеийн хүчирхэгжих шалтгааныг зөвхөн энэ хүчин зүйл нөлөөлсөн гэж хэлээгүй бөгөөд мөн тухайн үеийн хүчирхэгжисэн нэг том хүчин зүйл нь шинэ тутам үүссэн угсаатаны ориглох шинжийн нөлөө том үүрэг гүйцэтгэсэн юм. 
(ЖИЧ: Уг нийтлэл гэж нэрэлсэн сараачилтаарай эдийн засгийн чадавхи гэдэг ямар зүйл болох талаар ойлгуулах санаатай харин дээр дурдсан ориглох шинж гэх үзэгдэлийн талаар сонирхуулах журмаар цухас дурдсан болно.)
Хүн гэдэг амьтан эдийн засгийн хувьд хараат байдал багасах тусам илүү хүчирхэг хувь хүн болж төлөвшдөг. Түүнээс хэн нэгэн хүчирхэг удирдагч сул дорой өлсөглөн ард түмнийг нэгтгэх бололцоо хомс бөгөөд Чингис хаан ч ямар нэгэн өлсөглөнд нэрвэгдэгсэдийн бослого гаргах нэгдмэл хүч цуглуулж тэр нь хожимийн хүчирхэг гүрний суурийг тавьсан зүйл байхгүй. Харин хувь хүн бүр хүчирхэг байсан учраас хүчирхэг нэгдмэл хүчийг гаргаж байсан юм. Үгүйдээ дайчин монголчууд нумыг чих хүртэлээ татах чадвартай байсан нь бусдыг бодоход илүү цатгалан хүчтэй байсан хэрэг.
Өдгөө энэ үед монголын эдийн засгийн чадвар илт нэмэгдэж байгаа боловч хүчирхэг хувь хүмүүс цөөн байгаагын нэг том жишээ бол нийтээрээ мухар сүсэгт автан байдагаа зөнч гэх луйварчидад өргөөд байгаа юм. Тэрнээс бид бас тийм  яахаа алдацан харанхуй бүдүүлэг ард түмэн биш байх.
ЦООМОО 2013 оны 12 дугаар сар 3




No comments:

Post a Comment