2014-09-25

Алгасаж аваад барсангүй, Ухарж аваад дайрнаа!!!

Дээхэн үед томчууд ярихдаа монголчууд бид боолын нийгмийг алгасаад феодолын нийгэмд орсон дараа нь капитализмийг алгасаад социализмд ороод комунизмийг байгуулах гэж байгаад буцаж ухараад капитализмруу орсон гээд л баахан "изм" яридаг байсан.
Тэр үед жоохон байсныг хэлэх үү толгой эргээд үлдсэн. Сүүлд арай жоохон юмны зах зухаас гадарладаг болсон чинь бид чинь зүгээр лебирал нийгэм буюу чөлөөт ардчилсан нийгэм байгуулж яваа болж таарсан. За тэгээд тийм байна гээд явж байтал саяханаас твиттэр ашиглаж эхэлтэл шал өөр бүр биднээс нууцаар янз янзын хууль баталсан гэнэ шүү. 
Тэр баталсан хуулийнх нь санаа бол ухаандаа олон намтай, баян хоосны ялгаатай, олигархи төртэй байх тухай хууль 1990 онд баталсан гэнэ. Үнэн юм уу худал юм уу бүү мэд!!! Бас нэгэн твиттэр чиний хэлснээр бол "Та нар энэ нийгмийг ардчилсан гэж битгий эндvvрээрэй. Нийгмийн тогтолцоог алгасдаг жам vгvй. Энэ бол капитализм. Бvгд херенгежих гэж зvтгэнэ…
За ингээд бодоод байтал нөгөө Формацийн онолоор бол хүний нийгмийн хамгийн сүүлчийн хоёр шатанд дэвшихэд хувьсгал хэрэгтэй эхнийх нь хөрөнгөтний хувьсгал, дараах нь пролетарийн хувьсгал. Хувьсгалыг гардан хийгч хоёр анги бол антогонист зөрчилтэй. тиймээс диаликтикийн хуулиудаар бол хүний нийгэм дэвшилд хүрнэ гэж байгаа. 
Ингээд харангуут нээрээ жиргээч нөхдүүдийн хэлсэнээр бол 1990 онд бид хөрөнгөтний хувьсгал хийсэн болж таарч гэхдээ феодолизмаас биш социализмаас, удахгүй жинхэнэ пролетар хувьсгал хйих болж таарах юм байна. 
Гэхдээ миний үе лав тэрийг нь харж чадахгүй биз. Учир нь яг  одоогоор тэр пролетар анги монголд байгаа ч юм уу үгүй ч юм уу? Бүгд сэхээтэн анги болсон юм чинь хэн нь  тэрийг гардан хийх юм бүү мэд.
Жич: Эв хамтын намын тунхаг дээр хамгийн сүүлд нь ОРОН БҮХНИЙ ПРОЛЕТАР НАР НЭГДЭГТҮН гэсэн мөртлөө хаана нэгдэх талаар бичээгүй байна билээ. Нэгдэх газрыг нь мэдсэн бол надад ч бас дуулгаарай.

No comments:

Post a Comment