2014-03-17

АЙДАС-1

Монголчууд сүүлийн үед айдсын далайд живж байх шиг байна. Хятадад уусах, Солонгос соёлын довтолгоо, Барууны неоколончилол гэх мэт. Миний ажиглалтаар энэ гурван айдас манай үндэстний хамгийн том асуудал гэж бодож байгаа юм. Тэгэхээр энэ удаа хятадад уусах айдсын цаад учир шалтгаан мөн боломжит нөхцөлүүдийг өөрийн хэмжээнд гаргаж тавихаар шийдлээ.

Юуны түрүүнд уусах уусахгүйн асуудлыг ярихаас өмнө үндэстэн гэх ойлголт, мөн түүний мөн чанар, өөрийн онцлог гэх зүйлс дээр ядаж өнгөц ойлголттой болох хэрэгтэй байх. Мөн сөхөж буй үндэстэний асуудал нь Хятад, Монгол хоёрын асуудал учир С.Хатингтоны иргэншилийн талаархи жижиг тодорхойлолт зохих мэт санагдлаа. С.Хатингтон хэлэхдээ “Янз бүрийн иргэншилүүд нь анхнаасаа гүн ухааны итгэл үнэмшил, суурь үнэт зүйлс, социал холбоо, ёс заншил, ер нь бол ертөнцийг үзэх үзлээрээ янз бүр байдаг.”
Уншигч эрхэм намайг үндэстэн ярьж байснаа иргэншилийн талаархи тодорхойлолт эш татаж авсанд гайхаж мэдэх юм. Жишээ нь Франц, Англи, Испани гэх мэт европын холбооны улсууд нь баруун-христиан иргэншилийн төлөөлөгчид бол Иран, Ирак, Саудын Араб гэх мэт улсууд нь исламын иргэншилийн төлөөлөгч тусгаар үндэстэнүүд юм. Харин Монгол бол монгол иргэншилийн цорын ганц тусгаар тогтоносон хамгийн том төлөөлөгч гэж үзэх бүрэн үндэс байж болох юм. Ганц асуудал нь өнөөгийн иргэншилийн онолын түвшинд монгол иргэншилийг баталсан онолын баталгаа байхгүй боловч олон шинж чанараараа бие даасан иргэншил гэж үзэж болохоор учир дээрхи иргэншилийн тодорхойлолтыг үндэстэн гэх тодорхойлолт дээр авч хэрэглэсэн юм.
Хятад бол күнзийн үзэл суртал дээр суурилсан олон үндэстнээс бүрдэх иргэншил юм. Үүний нэг нотолгоо бол күнзийн үзлээр “Хятад хүн бол хятад хүмүүжил, хятад боловсрол, хятад үзэл суртал, үнэт зүйлсийг өөриймшүүлж авсан хүнийг хэлнэ. Нүүдэлчидийн (уг нь бүдүүлэгчүүдийн гэж хэлсэн) дунд өссөн хятад хүн бол хятад хүн биш” гэх үзэл санаанаас харахад  хятад гэдэг нь соёлын нийтлэг ард түмэн гэдэг нь ойлгомжтой. Мөн хятад нь өөрөө шингээгч шинж чанартай, жижиг үндэстнүүдийг соёлын хувьд уусгах замаар хүрээгээ тэлдэг үндэстэн юм. Иймээс хятадад уусна гэж айх бол цус холилдож уусахаас илүүтэй соёлын уусалтыг хэлнэ гэсэн үг. Тиймдээ ч хятадууд үзэл суртал, соёлын дарамт үзүүлэхийн тулд монгол дээл, морин хуур зэргийг өөрийн нэр дээр соёлын өв гэж НҮБ-д бүртгүүлсэн юм. Үүнтэй ойролцоо жишээ гэвэл 1990-ээд оноос хятадууд Тан гүрний үеийн түүхийн судалгаагаа идвэхжүүлж эхэлсэнээр “Тансан ламын баруун этгээдэд зорчисон тэмдэглэл” гэх үлгэр моодонд орсон юм билээ. Сайндаа ч биш баруун хязгаараа бэхлэх үзэл сурталын зэвсэг болгон ашиглаж. Уг нь Тан гүрний тухайн үеийн хил одоогийн шинжаанаар дайрч Казкастаны хуучин нийслэл Алма-Атагийн ойролцоо таласын хөндийд хүрдэг байсан. Энэ үзэл сурталын ажил сайн явсан  болоод  тэр үү? Казкастаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нийслэлээ Алма-Атагаас Астанаруу нүүлгэсэн гэдэг юм билээ.
Соёл гэх ухагдахууныг зөвхөн хятад хувцас, хятад хоол гэх өнгөц хүрээнд авч үзэх нь өрөөсгөл ойлголт бөгөөд маш өргөн хүрээтэй ойлголт юм  энгийнээр урлаг уран сайхан, яруу найраг бичиг үсэг гэх мэт зүйлсээс эхлэх юм. Монголчуудын хувьд эрт үеээс хятад хоолонд дуртай бөгөөд зарим нь үндэстэний хоолны хэмжээнд хүртэл өөрчилөгдөн хадгалагдаж ирсэн юм. Жишээ нь тутрага, амуу (монголчууд цагаан будааг тутрага, шар будааг амуу гэж нэрэлдэг) цуйван, бууз гэх мэт хятад хоолыг ихээхэн таашаах авч хятад соёлыг үл хүндлэх, дорд үзэх байдалтай байсан нь цөөхөн атлаа уусалгүй үлдсэн шалтгаан юм. Үүний нэг жишээ бол олон мянган жилийн бичгийн соёлтой хятадаас дорнын олон үндэстэн ханз үсгийг авч хэрэглэсэн бол монголчууд согдоос гаралтай босоо бичгийг үндэсний бичиг үсгээ болгон авсан байдаг хожим европоос гаралтай крилл үсгийг хэрэглэх болсон гэх мэт соёлын хувьд хэзээд тусгаар байж чаддаг ард түмэн юм.
Өнөөдөр монголчуудын оргилох шинж ихээр нэмэгдсэн үед уусах үзэгдэл гарах нь  боломжгүй асуудал бөгөөд идвэхтэй оргилож буй 2 иргэншил, ойртох тусам үл ойлголцох байдал нэмэгдэж уусан нэгдэхээс илүүтэй нэг нь устан алга болох бүр хамт мөхөх хүртэл аюулыг дагуулж байдаг. Жишээ нь МЭ III зуунд тал нутагт  аймшигт ган нүүрлэж хүннү, сянби зэрэг овгуудын хэсэг хойд хятадруу түрэн орж Табгач гүрнийг үндэслэн МЭ 586 он хүртэл тогтсноор унасан юм. Уг уналтыг табгач нар хятадад ууссан гэж ярих боловч үнэн хэрэгтээ хоёр иргэншилийн мөргөлдөөн нь эцэс төгсгөлгүй хядлагаар дуусч эртний хятадын иргэншил, нүүдлийн иргэншилийн нэгэн төлөөлөгч нар хамтдаа  устаж уг суурин дээр шинээр дундад зууны хятадын иргэншил бий болсон юм. Ингээд хуучин нэрээр нэрлэгдсэн шинэ Табгачууд кунзийн үзэл суртал дээр Тан гүрнийг 618 онд үндэслэсэн юм. Үүний нэг нотолгоо бол 200 гаруй жилийн дотор хятадын хүн ам аймшигт дайнаас болж 50 орчим саяаас 8 орчим сая хүртэлээ буурсан байдаг.
Саяхан нэгэн түүхийн талаар нийтлэл уншихад түүн дээр Хүн гүрний (хүннү гэх хятад нэрийг сүүлийн үед судлаачид Хүн гэх нэрээр ашиглах болсон) Модун шаньюү хятад хатан авсанаас болж хожим хүн гүрний хаад хятадын талыг баримтлагч болсон бөгөөд, нэр нь хүртэл хятад  нэртэй болсон гэх дүгнэлтийг хийж үүнийгээ үеийн үед мартаж болохгүй гэх мэт зүйлсээр хачирласан дүгнэлт хийсэн байсан юм. (дэлгэрүүлж харвал http://oyuhai-historian.miniih.com/index.php/home/post/1 уг хаягаар орж сонирхож болно) Үүнийг харахад бичигч эрхэм дүгнэлтэй хэт нэг өнцөгөөс барьж хийсэн мэт санагдсан бөгөөд учир нь нүүдэлчидийн эртний түүхийн баримтууд нь хятадын сурвалж бичгүүд дээр суурилсан байдаг учир  түүхэн хүмүүсийн нэр, газар нутгийн нэршилийг хятад хэл, дуудлагаараа нэрэлсэн байх магдалал өндөр учраас шууд хятад хүн, хятад газар байсан гэх дүгнэлтийг хийх нь буруу юм. Жишээ нь эртний хятадын сурвалж бичгүүдэд 4000 орчим жилийн өмнө Хянь Юнь гэх нүүдэлчидийн улсын баримт 2000 орчим жилийн өмнөөс Хүннү гэх нэрээр солигдсон байх магдлалтай байдаг тийм учир мөн сурвалж бичгүүд дэх хятад нэршилээс болж хятадад ууссан байна гэх мэт өнгөц дүгнэлтийг хийх нь буруу юм. Хэрвээ уг эрхмийн хэлснээр хаан өөр цустай нэг хатан авахад хятад цустай болно гэвэл Манжын Энх-Амаглан хааны ээж нь Монгол хатан байсан тэгвэл мөн манжууд эхнэрээ монголоос буулгах сонирхолтой байсныг харвал манжууд хятад бус монголд ууссан байх биз
Эцэст нь хэлэхэд уг сараачилтаараа бидний залуу үе өнөөдөр хий хоосон айдаст автан үндэсний үзэл, эх оронч гэх үзлээрээ монгол сөнөж мөхлөө гээд хоосон толгойгоо энд тэнд гайхуулж, цээжээ дэлдэж явах биш мэт санагдах юм.

ЦООМОО 2014.03.17

1 comment:

  1. Gehdee urgelj seremj heregtei, Hyatad hunees iluu setgeh heregtei

    ReplyDelete