Бид өнөөдөр эдийн засгаа хөгжүүлэхэд аж үйлдвэр чухал гэдгийг мэдэж байгаа
боловч хаанаас эхлэх нь зөв гэдэг дээр төөрөлдөөд байгаа бололтой. XVIII-XIX зууны
үеийн аж үйлдвэрийн хөгжилийн процессийг өнөөдөр бидний нэг нүдээрээ үздэггүй
Карл Маркс сайхан хэлсэн байдаг юм. Түүнээс ишлэвэл “Аж
үйлдвэрийн хуучин байсан феодалын буюу цехийн зохион байгуулалт шинэ зах
зээлийн хамтаар нэг адил нэмэгдсэн хэрэгцээг цаашдаа хангаж чадахгүй болж,
түүний орыг мануфактур эзлэв. Цехийн мастерууд аж үйлдвэрийн дунд язгуурынханд
түрэгдэж, элдэв корпорац нэгдлийн хоорондох хөдөлмөрийн хуваарь арилж, дархны
газар тус тусын доторхи хөдөлмөрийн хуваарьт байраа тавьж
өгчээ. Гэтэл
зах зээл нэмэгдэн өргөжиж, хэрэгцээ нэмэгдсээр л байв. Уг хэрэгцээг мануфактур
ч хангаж хүчин хүрэхгүй болов. Тэгэхэд уур, машин хоёр аж үйлдвэрт хувьсгал
хийжээ.” Энэ хэдэн мөрнөөс харвал аж үйлдвэрийн хөгжил нь
цех, мануфактур, аж үйлдвэр гэсэн дараалалаар хөгжисөн гэдгийг төвөггүй ажиглаж
болно.