2014-01-25

МОНГОЛ ПОРТУУН


Fortune буюу портуун гэдэг үгийг монгол хэлэнд буулгавал гэнэтийн аз гэсэн утгыг илэрхийлдэг. Гэвч портуун хочит нэгэн улс төрч төрийн ордонд гал тахисанаас хойш энэ үг мухар сүсэг гэсэн утгаар нэмж баяжих шиг боллоо. Энэ удаа мухар сүсэг болон шашины талаар жоохон сараачихаар шиидлээ.

ШАШИНЫ ТУХАЙ ТОВЧ
Оюун ухаант хүн (хос тархитан буюу хомо сапеэнс) зуу орчим мянган жилийн өмнө үүсэхдээ бусад амьтдыг бодоход хурц шүд, зузаан үстэй биш боловч гайхалтай өндөр оюун ухаантай мөн их сониуч зантай байж. Тийм учраас хүн төрлөхтөнд хоол унд, хувцас хунараас гадна оюуны хэрэгцээ бий болохын зэрэгцээ өөрсдийн сониуч занд хөтлөгдөн байгаль дэлхийн элдэв үйл явдал, энгийн хуулиудийг ихэд сонирхон учрыг нь олох гэж зүтгэдэг байсан. Жишээ нь үхэл, зовлон, цаг агаарын үзэгдэл гэх мэт. Гэвч эдгээр зүйлсийн учрийг олж чадаагүй учир үүнд ямар нэг далдын хүч нөлөөлж байна гэдэгт итгэж үнэмшиснээр мухар сүсгийн анхны хэлбэр үүссэн бололтой. Шашны түүх судлаачид эртний хүмүүс энэ ертөнцийг үхсэн хүмүүсийн сүнс удирдаж байдаг гэдэгт итгэдэг байсан гэж үздэг. Тэгэхээр хүн төрлөхтөний анхны шүтлэг бол бөө мөргөл болон түүнтэй төстэй шүтлэгүүд байсан юм.
Шашины тухай яг энэ гэсэн тодорхойлолт байхгүй бөгөөд хайр дурлал гэдэг чинь энэ байна гээд хэлж чадахгүйтэй  адил. Ерөнхийдөө бол шашиныг зөв амьдрах ухаан гэх үзэл ноёлсон байна. Мөн энгийн мухар сүсэгээс ялгах нэг зүйл нь өөрийн гэсэн флисофи, сургаальтай байдаг. Жишээ нь алдарт социологч Макс Вебер капитализмийн гол суурь нь христосын шашины протестант урсгал гэж хэлсэн байдаг.
 Өнөөдөр дэлхийд Буддын, Христосын, Лалын, Кунзын, Хинди, зэрэг шашинууд байгаа бөгөөд эдгээрээс хамгийн их тархасан нь Буддын шашин, Христосын шашин, Лалын шашин гурав ноёлож байна. Христосын шашин, Лалын шашин хоёр нь теист шашин буюу бүтээгч бурхан ганц байдаг гэж үздэг шашинууд юм. Ерөнхий үүсэлийг нь 3000 орчим жилийн өмнө бичигдсэн Библи гэж үздэг. Мөн уг шашин нь дэлхийн хамгийн том хоёр иргэншилийн үндэс болдог. Харин Кунзын шашин бол хятадын соёл иргэншилийн суурь, хинди шашин бол энэтхэгийн соёл иргэншилийн суурь юм. Бурханы шашинийг 2500 гаруй жилийн өмнө энэтхэгт мэндэлсэн Сидхарта Гуатама нь Хинду шашины суурь дээр үндэслэсэн байдаг. Бурханы шашин анхлан мэндэлсэн үеээсээ өнөөг хүртэл танигдахын аргагүй өөрчилөгдсөн гэж үздэг бөгөөд зарим судлаачид хуучин нэрээр нэрлэгдсэн шашины олон урсгал болон задарсан гэж үздэг.
МОНГОЛ ШАШИНГҮЙ АРД ТҮМЭН
Бурханы шашинийг анхлан улс төрийн зорилгоор Алтан хан Монголд авч ирсэн байдаг. Учир нь гэвэл тухайн үед Юань гүрэн задран унаж тархай бутрахай монголчуудыг үзэл санаагаар нь нэгтгэх зорилгоор тал нутагт авчирсан боловч хожим нь Чин гүрэн энэ аргыг тун чадварлаг ашигласан юм. Монголд Бурханы шашин хүчтэй нэвтэрсэн боловч бөөгийн мухар сүсэгтэй ихээхэн холилдож өнөөдөр яг тийм шашин гэж хэлэхийн аргагүй энгийн шүтлэг болтолоо дампуурсан нь үнэхээр эмэгнэлтэй.
Энгийн жишээ хэлэхэд бурханы шашины улааны урсгалын томоохон ном (ёслол) болох Лүүжин тавих ёслолд хэрэглэгддэг бөмбөр, нүүрний бүрхүүл зэрэг нь бөө мөргөлөөс авч зээлдсэн хэрэгсэлүүд бөгөөд уг санаа бол бөмбөр нүдэж хуур дуугархад хий биетүүд (сүнс, сахиус, албин гэх мэт) тухайн газар цугалсанаар сахиусаа буулгах улаач өөрийн сахиусыг биедээ шингээдэг бол лүүжин тавих үед мөн уг ёслолыг үйлдэн хий биетүүдийг дуудаж хийгээр хооллон (арцны утаа) номын хүчээр хөөж явуулдаг гэж үздэг юм. Эндээс харахад шашины ямар нэгэн сургааль номлол гэхээс илүүтэй мухар сүсэгийн зан үйл юм.
ЖИЧ: НЭМЭЭД ХЭЛЭХЭД ЯМАР НЭГ ШАШИН ГЭДЭГ НЬ ӨӨРИЙН ГЭСЭН СУРГААЛЬ НОМЛОЛ, ФЛИСОФИТОЙ БАЙДГААРАА ЭНГИЙН МУХАР СҮСГЭЭС ЯЛГАГДДАГ
Бурханы шашиний гол флисофи нь зовлонгийн шалтгаан  ямар нэгэн далд хүчинд биш хувь хүнд өөрт нь бүх шалтгаан байгаа гэж эхлэн үргэлжилдэг юм. Харин Монголд бол ердөөсөө өөрөөс шалтгаалах зүйл байхгүй бүгд далдын хүчнээс болж байна гэж эхлэн Бурханы шашиний том архадуудын сургаалийг харь хэлээр уншихаар тэр зовлонг гэтлэх шидэт тарни болдог. Тэгэхээр монгол маягийн буддимз гэж сүүлийн үед нэрлээд байгаа монголд хөгжисөн буддын шашин нь шашин гэхээс илүүтэй энгийн шүтлэг (бөө мөргөл, фэнг шүй) болсон бөгөөд ямар нэгэн тогтсон номлол, флисофи байхгүй шашин гэж хэлэхэд дэндүү өрөвдөлтэй болсон юм.
Христосын шашины хувьд МЭ 439 онд Костантинаполийн хамба ламаар (христосын шашины үнэн алдартны урсгал)  перс угсаатан Несторий тодорсон юм. Гэвч тэрээр сургаалиа айлдахдаа “Бурханд(есүсд) ээж байхгүй” гэсэн үгийг айлдаснаас болж түүний дайснууд энэ сэдэвийг өлгөн авч түүнийг МЭ 441 онд суудлаас нь зайлуулсан юм. Хожим түүний шавь нар Несторийгийн сургаалийг төв ази, хятад хүртэл номлон явсаар МЭ VII зуунд түүний сургааль буюу Несторианы урсгал тал нутагт нэвтэрсэн байдаг. Хожим XII-XIII зууны үеийн түрэг хэлт найман, хрэйд аймаг несторианы шашинтай байсан юм.
Харин өнөө үед буддын шашинаас ялгагдах юмгүй пастор буюу номлогч нь элдэв өвчин харахын төдийд анагаах чадвартай гэж нэр зүүсэн луйварчидаас бүрдсэн арми л байх шив.

            ЦООМОО: 2014 оны 1 дугаар сар 26

                        

10 comments:

  1. Гайхалтай бичжээ.

    Миний таарч байсан монгол христчид "шашин" гэж хэлэхээр дургүйцдэг хирнээ өөрсдийгөө "итгэгч" хэмээдэг. Би гайхаад л байгаа юм, мунхаг болоод ч тэр үү, хэн ч "би ээжээсээ төрсөн гэдэгт итгэдэг" гэж хэлхгүйшд. За энэ ч яахав, миний л тэнэгийнх биз. Ер нь явж явж өргөмөлөө ч мэдэлгүй үхсэн хүн ч байдаг л байлгүй.

    Шашин гэснээс би ч гэсэн нэг сонин шашинд итгэдэг.

    Нэгэнт л батлах боломжгүйгээс хойш итгэдэг гэхээс яахав. Ер нь явж явж батлах боломжтой зүйл байхгүйшд, тиймээс бүх л хүн "итгэдэг" байх. Жаахан хадууръялдаа. Бид математикт бат итгэдэг, шинжлэх ухаанд, эрдэмтэдэд ч гэсэн итгэдэг, яг л христчид христэд, буддачид буддад итгэдэг шиг. Ер нь хүн адгууснаас ялгарах ганц зүйл нь ухаан, сэтгэлгээ энэ тэрийн аль нь ч биш, итгэл ч юм бил үү? Жишээ нь хадан дээр янгир зурвал маргааш нь ангийн олзтой байдгийг анзаарсан эртний хүмүүс сүг зургийн үүслийг тавьж, улмаар тэр нь урлагийн үүслийг тавьсан гэлтэй. Нэг үгээр урлаг итгэлээс бий болж ээ. Сэтгэлгээ ч гэсэн итгэлээс бий болсон гээд хэлчихвэл тахиа, өндөгний үлгэр болчихдог юм болов уу? Итгэл, сэтгэлгээ хоёрын аль нь анхдагч вэ? гээд л... Сэтгэх гээч үйл аливаа нэг тулах цэг дээр л өрнөдөг зүйл гэж би хаа нэгтгээс уншиж байсан, тэгвэл тэр тулах цэг нь зүгээр л итгэл юм. Декарт "би сэтгэж байна, тиймээс оршиж байна" гэж итгэсэн, ингэж тэр өнөөг хүртэл сүндэрлэн буй цамхагийн (шинжлэх ухаан) бат бөх суурийг тавьсан. Багцлаад хэлбэл итгэл бол тулах цэг. Тэгвэл тэр тулах цэг дээр хир олон хүн тулна (тухайн зүйлд хир олон хүн итгэнэ) тэр зүйлийг л бид "бодит" хэмээн итгэдэг. Энгийн математик дээр жишээ татвал илүү ойлгомжтой болно. Тоо хязгааргүй юм байна гэдгийг ухамсарласан математикийн анхдагчид ямар нэг тулах цэг хайсан ч олдоогүй, тэгээд тэд "0" гэдэг агуу тоог өөрсдийн итгэлээс гаргаж ирсэнээр жинхэнэ математик бий болсон. Үнэндээ 0 гэдэг тоо байхгүйшд, зүгээр л тэдэнд нэг тийм тулчихаар цэг л байхгүй бол тэд унаад ч байгаамуу урагшлаад ч байгаамуу мэдэхгүй байсан хэрэг.
    ---[1/2]---

    ReplyDelete
  2. ---[2/2]---
    Овоо хадуурчихлаа. Миний итгэдэг тэр зүйлийг би яг юу, ямар онол, шашин гэдгийг нь мэдэхгүй юм, зүгээр л би итгэдэг. Зарим талаараа "бурхан бий" гэж номлодог шашинтай төстэй. Нэг үгээр бол "би" гэж байхгүй, "бурхан" ч гэж байхгүй, хэрвээ "би"-г байлаа гэж бодоход бүх "би"-нүүд нийлж байгаад "бурхан" болно, өөрөөр хэлбэл бурхан бол "би"-нараас бүтдэг. Ерөнхийдөө бол би бурханд итгэдэг, гэхдээ би бол тэр бурханы нэгэн эд эс гэдэгтээ ч бас итгэдэг. Тиймээс бурхан намайг удирдахгүй, тэглээ гээд би ч бурханыг удирдахгүй, харин харилцан бие биендээ нөлөөлнө. Жишээ болгож би өөрийгөө ертөнцийг төв гэж үзье. Тэгвэл "би" "бурхан" болно. Харин эд эс бүр минь бяцхан "би" нар. Тэдгээр би нараас би буюу бурхан бий болно. Хэрвээ миний би нар бүгд үхчихвэл би бас үхнэ гэсэн үг. Хэрвээ миний хэсэг би нар өвдвөл би өвдөж, миний бусад би нар ч гэсэн тавгүйцнэ. Гэхдээ хэзээ ч би өөрийнхөө эд эсийг би нар гэж боддоггүй, тэглээ гээд өөрийгөө ч би гэж боддоггүй. Буддын хоосны онол байдагдаа, "Морин тэрэг гэж үгүй. Морь нь морин тэрэг юм уу? Эсвэл тэрэг нь үү? Яг аль нь морин тэрэг гэж? Үүнтэй ижил, Нагаржунай ч гэсэн нэр, ухагдахуун төдий" хэмээсэн байдаг. Бурхан гэж үгүй, бидний итгэл үнэмшил, оршихуйн шалтгаануудын зангилааг л бид бурхан хэмээдэг. Бидний эд эс бүрийн орших гэсэн хагас ухамсарт бие даасан амьдралын өрнөл, урсгал дээр би гэдэг мах бод оршиж байдаг. Голыг хараад бид гол гэдэг. Тэр голын урсгалыг зогсоож орхивол тэр нуур болно, тэгвэл гол нь баахан урсаж буй нуур юм байна гэвэл бас үгүй, бид тэр голыг заагаад "энэ нуур байна" гэж хэлэх зуур л тэр нуур урсан үгүй болж оронд нь огт өөр нуур урсан ирсэн байх болно. Гэхдээ л бид усны молекул бүрийг дагуулан заагаад гол гэж нэрлэдэггүйтэй ижил би гэдэг зүйл, бурхан гэдэг зүйл үгүй, тэр гэх тэмдэггүй, урсгал дээр л орчлон ертөнц оршиж байна. Тиймээс бурханаас сайн сайхныг хүлээн зүгээр суух нь миний эд эс надад найдаад ажлаа хийхээ болихтой агаар нэгэн. Эцэст нь хэрвээ миний эд эсүүд мухар сүсэгтэн байсан бол би ч тэр, миний эд эс ч тэр өдийд аль хэдийн эс орших байж ээ.

    ReplyDelete
    Replies
    1. Би яг тал хүртэл нь уншаад л буддын шашины тантарын есны(хоосон чанар) флисофи яригдаад байна гэж бодож явтал төгсгөлд нь Нагаржунай гээд ороод ирж байна... хэхэ :)

      Delete
    2. Хасаа - ийн итгэдэг зүйл "би" буюу ганц би гэх үзэл гэж ойлгож болох уу?

      Delete
    3. өөрөөр хэлбэл зөвхөн өөртөө итгэж, өөрийнхөө үзэл бодолд захирагдаж тэр христос, будда гэх шашины үзэл бодолд хамаарахгүй гэсэн үг тийм үү?

      Delete
    4. миний бодолоор зүгээр хоосон чанарын талаар яриад байгаа юм болов уу гэж ойлгоод байна ш дээ... Ер нь бүх шашинд хоосон чанарын сургааль байдаг...

      Delete
    5. Би төвтэй онол биш шүү, бас хоосон чанартай төстэй ч гол санаа нь хоосон чанар биш, хоосон чанараас санаа зээлдсэн хэрэг кк. Монголчууд гэж нийт монгол хүмүүсийг хэлдэг болохоос бие даасан нэг хайрцаг ч юм уу цамхаг байдаггүйтай ижил бурхан гэдэг нь бие даасан, тусгаар зүйл бус, хүн бүр, орчлон ертөнцийг нийтэд нь хэлдэг гэсэн санаа нь хоосон чанараас авсан. Гэхдээ гол санаа нь бурхан гэж тусдаа нөхөр байхгүй, та ч гэсэн өөрөө бурханы нэг эд эс, та оршихуйн үүргээ сайн биелүүлж байвал бурхан ч гэсэн сайн байж, эргээд та сайн байх шалтгаан болох юм, мухараар сүсэглэж, үүргээ умартах нь таны ходоод хоолоо боловсруулахаа болиод, танд найдаад суухтай л ижил гэсэн санаалдаа.

      Delete
  3.  Угаасаа муу муухай, бузар юм гэж нэгээхэн ч үгүй. Зүй учрыг нь олоогүй үед л тэр бүхэн муу муухай болон хэлбэрждэг. Учрыг нь таньж, аргыг нь олбол хор ч байсан рашаанд хувирах боломжтой. Хүсэл тачаал, уур хилэн зэрэг сэтгэл хөдлөлийг мугуйд хүчээр дарж цагдах, эсвэл сэхээ сэрэмжгүй сул тавих аль аль нь буруу. Энэ бол дотоод эрчим хүч. Түүнийг ухамсартайгаар ажиглан бясалгаж, уусган шингээвэл бүтээлч хүч болж хувирна. Гол учир нь ажиглах ухамсарт бий. Ажиглах ухамсраа алдахыг мунхаг, эс алдахыг мэргэн гэх аж. Уур хилэнг оволзох агшинд нь хүчээр хорих гэлгүй хаанаас үүсч, хаашаа одох үелзлийг нь ажиглах аваас өөрөө замхрах болно. Замхарсан уур бүтээлч хүч болж амтагдана. Хүсэл тачаалыг ч тийнхүү өөртөө уусган шингээвэл хамт төрсөн жаргалан буюу дотоод чанадын таашаал болж цэцэглэнэ.

    ReplyDelete
    Replies
    1. Янзтай :D Дахин дахин нягталж уншууштай, авууштай зүйл бичсэн байна. Хэрэгжүүлнэ ээ.

      Delete
  4. Лал гэдэг чинь буруу, хоцрогдсон нэршил шүү дээ. Исламын шашин гэх нь зөв. Лал гэдэг чинь тэрс номтон гэсэн утгатай үг.

    ReplyDelete